Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа Улаанбаатар хот, Өмнөговь аймагт улаанбурхан өвчин бүртгэгдэж байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай хурал зохион байгууллаа. Хурлаар улаанбурхан өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээтэй дэлгэрэнгүй танилцсан. Тэрбээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болох өвчний тандалт, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, орны зохицуулалтын талаар мэргэжлийн байгууллагуудад нарийвчилсан үүрэг, даалгавар өгч, өдөр тутам хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байхыг үүрэг болголоо.