“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд жилийн турш амрах 40.000 хүүхэд, тус төвийн 600 гаруй ажилтан, нийслэл орчмын хүүхдийн зуслангуудад зуны улиралд амрах 15 мянга гаруй өсвөр үеийнхэн тэдний гэр бүлийнхнийг хамруулсан “Холивол хог ялгавал баялаг” сургалт зохион байгуулна. Мөн Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр гоёл чимэглэлийн агч мод тарьж, “Хоггүй зуслан, хоггүй байр, хоггүй орц хөдөлгөөн” өрнүүлэхээр болжээ.