МУИС-ийн Хууль зүйн сургууль нь манай улсын анхны Хууль зүйн клиникийг 1999 онд “Хүмүүнлэг” төв нэртэйгээр байгуулжээ. Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үнэгүй үзүүлэх, хуульчийн ёс зүйн хандлага төлөвшүүлэх чиг үүрэгтэй тус төв нь МУИС-ийн захирлын 2004 оны тушаалаар “Практик сургалтын тэнхим” нэртэй болсон байна. Ийнхүү 1999-2000 оны хичээлийн жилээс хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн Хууль зүйн клиникийн 15 жилийн ой энэ хичээлийн жилд тохиож байна. Ойн хүрээнд “Mock Trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээн, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болох аж.