Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” захирамжийн дагуу нийслэлд ажил эхлэх цагийн шинэ хуваарийг өнгөрсөн хоёрдугаар сарын 16-наас мөрдөж эхэлсэн. Тус захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд Автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгээс захирамжийн хэрэгжилтийг шалгалаа. Шалгалтад 65 их дээд сургууль, ерөнхий боловсролын 151 сургууль, 279 цэцэрлэг, 472 төрийн байгууллага, нийт 967 төрийн байгууллага, сургууль, цэцэрлэг хамрагдав. Үүнээс 14 их дээд сургууль цагийн хуваарийг зөрчиж байжээ.