Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ноос 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохын төлөөх зорилтыг дэвшүүлсэн.
Энэхүү зорилтын хүрээнд сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарыг “Бүтээх сар” болгон зарлаж байна. “Бүтээх сар”-ын хүрээнд “Бүтээн байгуулалт-2015” үзэсгэлэн яармаг, “Бүтээлч залуу” гэрэл зургийн уралдаан зохион байгуулахаар болжээ. Мөн “Бүтээн байгуулагч залуус-2” спортын тэмцээн зохион байгуулах, бүтээн байгуулалттай танилцах томоохон аялал, “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэх зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.