Булган аймгийн төрөлжсөн олимпиад 16 хичээл 47 төрлөөр болж амжилттай өндөрлөлөө.
Нийтдээ 600-аад багш сурагч оролцсон энэ жилийн олимпиадад нийлбэр дүнгээр бүрэн дунд сургуулиас 1-р сургууль, суурь боловсролын сургуулиас Сайхан сумын сургууль тус тус тэргүүлж "Шилжин явах цом"-ын эзэд болцгоолоо. Бүрэн дунд сургуулийн удаах байрт Эрдмийн өргөө цогцолбор, Хутаг – Өндөр сумын сургуулиуд шалгарлаа.