“Эрүүл өрх” аяны эрүүлжүүлэлт, төрөх насны эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг Баянхонгор сумын нэг, дөрөвдүгээр багт зохион явуулж эхэлжээ.
Нэгдүгээр багийн хувьд орон сууцны өрх голчилдог бөгөөд залуус нэлээд байдаг байна. Харин дөрөвдүгээр баг нь гэр хороолол, төрөх насны эмэгтэйчүүд ч олон байдаг аж. Үзлэгээр өвчлөлийг эрт илрүүлэх, даруй эмчлэгдэх боломжийг хангахыг албаныхан хэлэв.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Дөрөвдүгээр багийн "ЭБСУ" өрхийн эрүүл мэндийн төвийг Нэгдүгээр багийн “Оточ номгон” ӨЭМТ-тэй нэгтгэхээр болжээ. Захирамж гарч 2 төвийг нэгтгэх комисс томилогдон, хүлээлцэх үйл ажиллагаа өчигдөр болсон байна.