Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Увс аймгийн Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын зүгээс “Цагаан сэтгэлийн аялгуу” тоглолтыг өчигдөр нутгийн зон олондоо өргөн барилаа.
Нийтдээ хоёр удаа тоглосон энэхүү тоглолтыг үзэгчид заал дүүрэн сууж үзсэн бөгөөд алтан гартай эмч нар маань эгээтэй л театрынхныг ажилгүй болгох дөхөв. Асар богино хугацаанд бэлдсэн гэхэд үнэхээр сайхан тоглолтыг үзэгч олондоо өргөн барьлаа.
Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй ажилладаг эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан нарынхаа авъяасыг нээн илрүүлэх, олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, дэлхийн эмч нарын баярын өдрөөр эрүүл мэндийн салбарынхаа ажилтан ажиллагсадыг баярлуулах, хүндэтгэл үзүүлэх зорилгоор Увс аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан энэхүү тоглолтыг зохион байгуулсан юм.