Дорноговь аймгийн Сайншанд сум гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сод монгол” шатахуун түгээх станцад баг зүүсэн эрэгтэй хүн орж хутга тулган орлогын нэг сая орчим төгрөгийг дээрэмдээд зугтаасан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл уг хэргийг тухайн хэлтсийн цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилж, илрүүлсэн байна. Хэргийг 27 настай эрэгтэй Б гэгч үйлдсэн аж. Одоогоор хэргийг шалгаж байна.