Хонхны баяраа зөв тэмдэглэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС-тай хамтран “Мөрөөдлийн боловсрол” сэдэвт нээлттэй аяныг эхлүүллээ.
Аяны хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн төгсөх ангийн 1000 гаруй оюутан, сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь туслах, хонхны баяраа зөв тэмдэглэн өнгөрүүлэх, зөв харилцаа, ёс суртахуун, архи, тамхины хор уршиг, Архи, тамхины хуулийн талаарх мэдээллийг өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, өдөрлөгийг зохион байгуулах юм байна.