“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвтэй хамтран ажиллахаар боллоо. Энэ хүрээнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд жилийн турш амрах 40.000 хүүхэд, тус төвийн 600 гаруй ажилтан, нийслэл орчмын хүүхдийн зуслангуудад зуны улиралд амрах 15 мянга гаруй сурагч, тэдний гэр бүлийнхнийг хамруулсан “Холивол хог, ялгавал баялаг” сургалт зохион байгуулах аж.
Мөн бүх нийтээр мод тарих үндэсний өдр өөр гоёл чимэглэлийн агч мод тарьж, “Хогг үй зуслан, хоггүй байр, хоггүй орц хөдөлгөөн” өрнүүлэх юм байна. Энэ ажлын хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах зориулалтын сав байршуулж, хүүхдүүдэд хогоо ангилан ялгахад нь туслах аж. Түүнчлэн оршин суугчид, амрагч хүүхдүүдийн сайн дурын зөвлөл ажиллуулж, хог хаягдалд хяналт тавихаас гадна “Хоггүй зуслан, хоггүй байр, хоггүй орц” хөдөлгөөнд идэвхтэй оролцсон хүүхдүүдийг улирал бүр шалгаруулж, урамшуулахаар төлөвлөсөн байна.
М.ТЭРГЭЛ