Ази судлалын шилдэг бүтээл шалгаруулах “International Convention of Asia Scholars Book Prize” шагналын нэр дэвшигчид тодорчээ. Ази судлалын олон улсын институтээс 2001 оноос эхлэн эл шагналыг олгож эхэлсэн бөгөөд өдгөө нэр хүндтэй нөлөө бүхий шагналуудын тоонд зүй ёсоор багтах болжээ. Энэ жилийн Ази судлалын шилдэг судалгааны бүтээлийн шагналд 175 гаруй ном сойсноос эхний шатанд нийгмийн шинжлэх ухаан болон урлаг судлалын төрөлд тус бүр арвыг тодруулаад байна. Нийгмийн шинжлэх ухааны төрөлд шилдэг аравт багтсан судалгааны бүтээлүүд дунд Массачусетсийн технологийн институтын профессор Б.Мандухайн “Эмгнэлт төрх буюу Монголын орчин үеийн жендер, бөө мөргөлийн асуудал” ном багтжээ.