Ирэх намар 90 жилийн ойгоо тэмдэглэх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийнхан “Эрдмийн өргөөний эгшиглэнт аялгуу” нэртэй томоохон концертоо нийслэл хотод тоглохоор бэлтгэж байна.
Ардын хувьсгалын их удирдагч Д.Сүхбаатарын нэрэмжит тус сургуулийн багш, сурагчид, төгсөгчдийн хамтарсан тоглолт энэ 4 дүгээр сарын 19-ний нямгарагт “UB palace”-ийн концертын их танхимд болох бөгөөд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшин, ая зохиогч,Соёлын тэргүүний ажилтан, дуучин Р.Билэгт, Соёлын тэргүүний ажилтан, дуучинО.Батболд гээд тус сургуулийг төгсөгч олон арван авьяаслаг уран бүтээлчид оролцохоор болжээ.