Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэд шинэчлэгдэн байгуулагдаж буй Инноваци, бизнесийн хөгжлийн зөвлөл нь бизнесийн байгууллага хоорондын түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, шинжлэх ухааны байгууллагуудын эрдэм шинжилгээний бүтээл, дэвшилтэт технологи болон R&D-г хөгжүүлэх асуудлыг хувийн хэвшлийнхэнд сурталчлан таниулах, мөн тэдгээрийн хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.
Мөн тус хөгжлийн төв нь 2015 оны хувьд Шинжлэх ухааны академитэй хамтран ажиллах санамж бичгээ шинэчлэн байгуулах ба тус зөвлөлд хамааралтай тухайн цаг үеийн асуудлаар уулзалт, хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж гарсан шийдвэрийг төр, засгийн холбогдох байгууллагуудад хүргэх, инновацийн хөгжлийн бодлого, чиг хандлагыг хамтран гаргах, инновацийн чиглэлээр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, туршлага солилцох механизмыг бий болгох зорилготой ажиллах төлөвлөгөөтөй байна.