Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн долдугаар байранд мөнгөн ус илэрсэн тухай дуудлага гуравдугаар сарын 31-нд тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Онцгой байдлынхныг очиход нэг айлын ариун цэврийн өрөөнд хоёр грамм мөнгөн ус байсан тул цуглуулан авч аюулгүй болгосон байна. Яагаад айлаас химийн хорт бодис илэрснийг тогтоохоор тус аймгийн Цагдаагийн газар ажиллаж буй аж.