1968, 1972 оны Олимпийн аварга, Унгарын парламентын дарга, 68 настай Паль Шмиттийг тус улсын Ерөнхийлөгчөөр таван жилийн хугацаатай сонгожээ. Эрх баригч Барууны консерватив ФИДЕС буюу Унгарын иргэний холбоо, түүний салшгүй холбоотон Христосын ардчилсан намаас сонгогдсон парламентын гишүүдийн гуравны хоёр нь түүнийг дэмжиж, сөрөг хүчний 70 хувь нь дэмжсэн өрсөлдөгч, Тайландад Элчин сайдаар ажиллаж байсан.
Андраш Балогийг ялжээ. Паль Шмитт ард олноо алагчлалгүй байж, улс төрийн ямар ч намын ашигтай үүсгэл санаачилгыг дэмжиж ажиллахаа амласан байна. Мөн Засгийн газрын бурууг зөв тийш нь залж, Парламентын сөрөг хүчнийг дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Тэрбээр мөн Ерөнхийлөгч намуудын хоорондын санал зөрөлдөөнийг зөөлрүүлж, Унгарын олон нийттэй нягт харилцаа холбоотой байж, асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэдэг хүн байх ёстой гэсэн байна. П.Шмитт Унгарын Үндэсний олимпийн хороог олон жил тэргүүлж, ФИДЕС- Унгарын иргэний холбоо намаас Европын Парламентад сонгогдон ажиллаж байсан юм.