Яармагийн төрөх эмнэлгийн гүйцэтгэл 40 хувь байгааг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр мэдээлэл хийхдээ онцоллоо. Үлдсэн 60 хувийг барих мөнгийг хоёр эх үүсвэрээс босгох гэнэ. Засгийн газрын аравдугаар байрыг дуудлага худалдаагаар зарж олсон 6.5 тэрбум төгрөгийг дээрх барилгын ажилд шилжүүлсэн байна. Үлдсэн мөнгийг концессоор шийдэх аж. Мөн Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн асуудлыг концессын нөхцөл бүхий менежментийн багаар шийдүүлэхээр болсон. Төрийн тусгай албан хаагчдаас гадна энгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг болно гэлээ.