Филиппиний нэрт улстөрч, сенатч асан Бениьно Акино өчигдөр тус улсын 15 дахь Ерөнхийлөгч болж тангараг өргөлөө. Уг ёслолд дэлхийн ная орчим орны төлөөлөгч оролцжээ.
Тэрбээр урьд өдөр нь засаг захиргааныхаа гол гол албан тушаалд хэн хэнийг томилсон тухайгаа зарласан байна.
Альберто Ромуло Гадаад хэргийн сайдын суудалдаа хэвээр үлдсэн бол хуурай замын цэргийн командлагч асан, АНУ-д сууж байсан цэргийн атташе, огцорсон генерал Волтаир Газминийг Батлан хамгаалахын сайдаар, өөрийн ойрын холбоотон А.Пурасимог Сан гийн сайдаар томилжээ.
А.Пурасимо өмнө нь уг албыг хашиж байгаад дараа нь хэсэг хугацаанд худалдааны сайдаар ажиллажээ.