БОНХАЖЯ-наас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч тарьц, суулгацын мод үржүүлгийн бизнес эрхэлдэг хувийн аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтад Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/, Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагын нэгдсэн холбоо ТББ, зэрэг 20 гаруй аж ахуйн нэгж оролцов.
Мод тарихад тарьц суулгацаа хаанаас ямар үнээр авах вэ зэрэг тулгарах асуудлыг чирэгдэлгүй байлгах үүднээс дүүрэг бүрт тарьц суулгацын үзэсгэлэнг зохион байгуулж, хөнгөлөлттэй үнээр зарах юм. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдээс энэ сарын 15-ны дотор үнийн саналыг авахаар тогтлоо. Улсын хэмжээнд нэг сая 300 мянган суулгац суулгаад хоргодлоо хасвал нэг сая мод ургана хэмээн тооцоолж байгаа аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 2010 оноос хойш “Мод тарих бүх нийтийн өдөр”-тэй болж, өдгөө 11 удаагаа хийх гэж байна. Энэ хугацаанд 7,3 сая мод тарьж, үүнээс 62 хувь нь бие даан ургах боломжтой болжээ. Нийт тарьцын 62 хувь чанарын шаардлага хангасан гэсэн үг. “Нэг сая мод тарих хөдөлгөөн”-ий хамгийн гол зорилго нь тарьсан модоо ургуулахад оршиж байгаа юм.