Хоггүй цэвэр Чингис хотын төлөө уриатай ажилладаг Хэнтий-Ус ХХК-ны хамт олон өчигдөр хогийн цэгийн орчныг цэвэрлэлээ.
Тус хамт олон Чингис хотын хэмжээн дэх нийтийн эзэмшлийн талбайг долоо хоног бүрийн Лхагва гарагт цэвэрлэж тус газруудад хогийн савыг байршуулж ажилласнаар өдгөө хотын нийтийн эзэмшлийн газраар хоггүй цэвэр цэмцгэр болсон юм. Тэгвэл өчигдөр тус хамт олон аймгийн төвийн хойно байрлах хогийн цэгийн ойр орчмын талбайн хогийг Хэрлэн сумын хот тохижилтын газрын ажилчидтай хамтран цэвэрлэжээ.
Хоггүй Чингис хот болохын төлөө тус хамт олон ийнхүү чармайн ажиллаж байхад зарим иргэд ухамсаргүй байдлаар хогийн цэг дээрээ хогоо хаяхгүй байгааг энэ үеэр хэлж байсан юм.