Хичээлийн жилийн гуравдугаар улирлын амралтаар төрөлжсөн хичээлийн олимпиад болсон. Баруун-Уртын Д.Сүхбаатарын нэрэмжит нэгдүгээр бүрэн дунд сургууль аймгийн олимпиадын аварга болон Математикийн олимпиадын аварга сургуулиар шалгарсан байна.
Аймгийн ерөнхий боловсролын 16 дунд сургуулийн 2-7 дугаар ангийн сурагчдын математикийн олимпиадад тус сургууль 22 медаль, төрөлжсөн хичээлийн болон Сэтгэх чадварын олимпиадаас багш сурагчид нь 40 медаль хүртэж хичээл сурлагын чанар, чадвар чансаагаа харуулжээ.