Хөвсгөл аймагт иргэдийг сумандаа тохь тухтай сайхан амьдрах нөхцөл боломжийг хангах үүднээс 8 хувийн ипотекийн зээлээр байранд амьдрах боломж бүрдүүлэх зорилгоор "Атмор-24" төслийг хэрэгжүүлнэ.
Төслийн хүрээнд германы технологиор 5 давхар бетонон угсармал хийцтэй орон сууцыг барих бөгөөд нэг давхарт нь ахуйн үйлчилгээний газрууд болон 27 хүний суудалтай театр байгуулах гэнэ. Байрны нэг квадрат нь 1 сая 150 мянган төгрөг бөгөөд байранд орох хүсэлтэй иргэдээс урьдчилгаа 30 хувийг авах ба мөнгөний 10 хувийг захиалга өгөхдөө үлдэгдэл 20 хувийг орон сууцандаа орохдоо өгөх боломжтой ба ажиллах хүмүүсийг орон нутгаас авч ажлын байр бий болгохоороо онцлог гэнэ.