Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж гаргав. Өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд зохион байгуулсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд “Сэкуд” компани оролцож, ялагчаар тодорсон. Тус компани дуудлага худалдаанд амалсан үнэ болох 310 сая төгрөгийг бүрэн төлсөн тул захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүс-2-Б-д байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 0.6 га газрыг 20 жилийн хугацаатай эзэмших эрх олголоо.