Өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд зохион байгуулсан газрын дуудлага худалдаанд оролцож, ялагчаар тодорсон “Сэкуд” ХХК 310 сая төгрөгөө бүрэн төлжээ. Тиймээс нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/223 дугаар захирамж гаргаж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороон дахь Авто худалдааны цогцолборын 0.6 га газрыг “Сэкуд” компанид 20 жилийн хугацаатай эзэмшүүллээ. Тус компани Авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний 2Б бүсэд байрлалтай худалдаа, үйлчилгээний зориулалттай газрыг дуудлага худалдаагаар авсан юм.