Нийслэлийн прокуророор ажиллаж байсан Б.Бат-Оршихыг УЕПГ-т Улсын ерөнхий прокурорын туслах, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилогдмогц түүний оронд хэн болох вэ гэсэн хүлээлт прокурорууд төдийгүй, НПГ-т хэрэг нь харьяалагддаг мөрдөн байцаах байгууллагуудын дунд үүсээд байна. Харин УЕПГ-аас хэн нэгнийг шууд томилолгүй, прокуроруудын дунд сонгон шалгаруулалт зарлаж, шаардлага хангасан хүнийг ажиллуулахаар болжээ. Нийслэлийн прокурорт нэрээ дэвшүүлэх хүн нь 10-аас доошгүй жил прокуророор ажилласан, аймаг, нийслэл, дүүрэг, Тээврийн прокурорын газарт туслах прокуророос дээш албан тушаалд ажиллаж байгаа, сахилгын шийтгэлгүй байхыг шаарджээ. Тиймээс дээрх газруудад ажиллаж байгаа туслах прокуророос дээш албан тушаалтнууд нэрээ дэвшүүлж, энэ сарын 7-ны дотор материалаа бүрдүүлж өгөхөөр шамдаж буй гэнэ.