Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн Явуулын хөдөлмөрийн бирж өчигдөр нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллалаа. 4000 хүн амтай энэ дүүргийн 500-гаад иргэн ажил хайгч гэсэн бүртгэлтэй байдаг аж. Хөдөлмөрийн өдөрлөгт оролцсон иргэдийн олонх нь бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох хүсэлтэй явдгаа илэрхийлсэн байна. Тэд Улаанбаатарт ирж ажиллах хүсэлтэй тэнд амьдрах байр сууц байхгүй, хөлсөлье гэхээр төлбөрийг нь хүчрэхгүй” хэмээн ярьжээ. Явуулын бирж өнөөдөр Багануур дүүрэгт хөдөлмөрийн яармаг зохион байгуулна.