НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан тав хоног завсарласны эцэст Налайх, Багануур дүүрэгт дагуул хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.
Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор дагуул хот байгуулах тухай асуудлыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас бодит ажил хэрэг болгохоор ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн дүүргүүдийн иргэдээс "Хот байгуулах асуудал"-аар санал авч, Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь, Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь хот байгуулахыг дэмжсэн юм. Өдгөө ийнхүү НИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн анхны дагуул хотуудыг байгуулах түүхэн шийдвэрийг гаргалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.