Нэгдсэн үндэсний байгууллагаас зарлан тунхагласан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үйл ажиллагааны 10 жил”-ийн ажлын хүрээнд “Дэлхий нийтийн замын хөдөлгөөний аюулгүй байлын долоон хоногийн аян”-ыг Замын цагдаагийн газраас гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ нь “Хүүхэд ба замын аюулгүй байдал” сэдвийн дор ирэх сарын 4-10-ны өдрүүдэд дэлхий даяар явагдах гэж байна.
Үүний хүрээнд “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХҮҮХДИЙН ТУНХАГ”-т 100000-аас доошгүй дэмжигчээр гарын үсэг зуруулан, тус арга хэмжээний өдрүүдэд төрийн удирдах хүмүүст гардуулан өгч, хүүхдийн аюулгүй байдлын төлөө шийдвэр гаргуулах зорилготой ажлыг хэрэгжүүлэх юм.
Иймд “Та” бүхнийг уг тунхагт нэгдэж хүүхдийн аюулгүй байдлын төлөө саналаа өгөхийг уриалж байна.