Залуучуудын Хөдөлмөрийн төв Бирж нь СУИС-ийн “Оюутны Хөгжил Төв”-тэй хамтран “АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ ОЮУТАН” өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа.
СУИС-ийн 1-2- р дамжааны оюутан залууст цагийн ажил хэрхэн хийх вэ, хичээлийн бус цагаар голч дүнгээ бууруулахгүйгээр цагийн ажил хийх талаар зөвлөмж зөвлөгөө мэдээлэл хүргэсэн бол төгсөх дамжааны оюутан залууст ажил олгогчтой хэрхэн уулзах вэ, орчин үеийн байгууллагын хүний нөөцүүдийн тавигдах шаардлагад хэрхэн нийцэх вэ гэсэн сургалт зөвлөгөөг хүргэлээ.
Мөн цагийн ажлын зуучлал, байнгын ажлын зуучлал, оюутны дадлага зуучлал тус тус хийгдсэн юм. Энэхүү өдөрлөгт нийт 83 хүн хамрагдаж , 40 нь цагийн ажлын байранд шууд зуучлагдсан байна.
Ажлын байранд зуучлагдсан хүмүүсийн 90 хувь нь оюутан залуус юм байна.
Оюутан залуус хичээлийн хажуугаар хийх тохиромжтой цагийн ажлыг ихээр сонирхож байна.