Өнөө шөнө Өвөрхангай, Төв, Дундговийн нутгаар хур тунадас их орж, цасан шуурга шуурна.
Маргааш өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өнөө маргаашдаа ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, хүйтрэх тул даваа, гүвээ цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг малчид, тээвэрчид, ард иргэдэд Ус цаг уур орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.