“Монголын эдийн засгийн чуулган-2015” Төрийн ордонд хоёр өдөр үргэлжлэн өнөөдөр өндөрлөх гэж байна.
“Итгэлцэл” нэрийн дор зохион байгуулж буй энэ удаагийн чуулганы үйл ажиллагааг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлнэ. Зургаа дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн чуулганд дотоод, гадаадын мянга шахам төлөөлөгч оролцсон бөгөөд нэгдсэн хуралдаанаас гадна үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалт, Монгол Улсын зээлжих зэрэглэл, мэдээллийн ёс зүй гэхчилэн сэдвүүдээр салбар хуралдаан зохион байгуулсан юм.