Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг өнгөрсөн сарын 2-27-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
Шалгалтад нийт 28 объект хамрагдаж, шалгалтын явцад 218 зөрчил илрүүлж, 41 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчийг арилгуулахаар улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажилласан байна. Шалгалтын явцад барилга байгууламжийн авралтын нөөц гарц хааж эд зүйл байрлуулсаныг газар дээр нь чөлөөлүүлж, аврах үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн аж. Мөн зургаан байгууллагын удирдлага, менежер, холбогдох албан тушаалтан, түрээслэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан 419 хүнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дадлага сургалт зохион байгуулжээ.