Зарим нутгаар цас ихээр орж, цасан шуурга, шамарга болж байгаатай холбогдуулан Авто тээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлэг гаргажээ.
Тодруулбал, 2015 оны дөрөвдүгээр сарын 03-ны шөнө цас их хэмжээгээр орсны улмаас өнөө өглөөний байдлаар Өвөрхангай аймгийн Шартын даваа, Зүйлийн хөндий, Булган аймгийн сансар, Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Төв аймгийн Хоолтын даваа, Төв аймгийн Өндөр газруудад цасан шуургатай байгаагаас зам даваа хаагдлаа. Энэ чиглэлд зорчих гэж байгаа тээврийн хэрэгсэл, ард иргэд түр явахгүй байхыг Анхаарна уу! Энэ чиглэлүүдээр зорчсон олон тооны хувийн болон албаны автомашинтай иргэд цасанд боогдож хоносон" хэмээн онцгойлон сэрэмжлүүлжээ.