Тэнгист сураггүй болоод хоёр сар гаруй болсон нэгэн далайчин түүхий загас, борооны усаар голоо зогоож байсны эцэст аврагджээ.
Тэнгист сураггүй болоод хоёр сар гаруй болсон нэгэн далайчин түүхий загас, борооны усаар голоо зогоож байсны эцэст аврагджээ.
Германы газрын тос тээвэрлэгч усан онгоцныхон 37 настай Луис Жорданыг АНУ-ын Хойд Каролина муж улсын эргээс 320 гаруй км зайтай газарт байхад нь пүрэв гарагт олсон байна.
Завь нь тэнгист хөмөрснөөс Жордан завиныхаа хошуунд дээр суун хоёр сарыг өнгөрүүлжээ.
Ар гэрийнхэн нь түүнийг сураггүй болсон гэж нэгдүгээр сарын сүүлээр зарлаж байсан аж. “Би чамаас хагацлаа гэж бодож байсан” гэж аврагдсаных нь дараа аав нь түүнд хэлсэн байна.