Донбассын оршин суугчдыг дэмжих буяны ажиллагаа пүрэв гарагт Их Британийн нийслэл Лондон хотод болж өнгөрлөө. Уг ажиллагааг Украины зүүн нутагт удаан хугацаагаар ажиллаж байсан Их Британийн чөлөөт сэтгүүлч Грэм Филлипс зохион байгуулжээ.
Тэрбээр Донбасст болж буй үйл явдлын талаар цугласан олны асуултад хариулж, болсон үйл явдлыг газар дээр нь гэрэл зурагт буулгаснаа үзүүлж, дараа нь гэрэл зургуудаа Донецкийн эмнэлгүүдэд хэвтэж байгаа шархадсан хүмүүсийн эмчилгээнд зориулан хандив цуглуулахын тулд үнэ хаялцуулан худалдсан байна.
Дээрх арга хэмжээ нь улс төрийн бус харин буяны ажиллагаа болохыг зохион байгуулагчид нь онцлон дурджээ. Буяны ажиллагааг Лондон хотын хойд хэсэгт оршдог жижиг кафед явуулсан байна.
Уг ажиллагаанд саад болохыг оролдсон учир зохион байгуулах газрыг өөрчилж, хугацааг нь хоёр ч удаа хойшлуулжээ. Арга хэмжээг зохион явуулахад "Украины талыг баримтлагч идэвхтнүүд" саад болохыг оролдсон гэж зохион байгуулагчид нь үзэж байгаа аж.
Буяны дуудлага худалдааны үеэр Филлипсийн Донбасст болон мөргөлдөөнд автсан бүс нутагт авсан 20 гэрэл зургийг үнэ хаялцуулжээ.