Энэ сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно.
Салхи 6,7-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 4-9 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.