Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Гроватз” ХХК-ний гахайны аж ахуйд гахай үхсэнтэй холбоотойгоор тус хорооны гахай аж ахуйн орчимд газарт энэ сарын 2-ноос хөл хорио тогтоогоод байна.
Уг мэдлээллээр дүүргийн онцгой байдлын хэлтэс, мал эмнэлгийн алба, мэргэжлййн хяналтын хэлтээс холбогдох мэргэжилтнүүд тус аж ахуйн гахайнд эрүүл мэндийн үзлэг хийж, халуунтай, хэвлийн хэсгээр тууралттай, хөх толботой хөхөрсөн зэрэг шинж тэмдэгтэй хоёр торойноос цусны дээж авч, хоёр торойг нядлан лабораторийн шинжилгээнд, дөрвөн мэгжнээс цусны дээж авч нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторийн шинжилгээнд явуулсан юм. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатороос гахайн сонгомол мялзан өвчний үүсгэгч вирусийн генийн өвөрмөц хэсэг илэрсэн тухай дүнг ирүүлснээр ХУД-ийн Онцгой комисс 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж хорио цээрийн дэглэмийг тогтоон ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, өвчин үүсгэгчийг олж тогтоох, устгалд оруулах тухай шийдвэрүүдийг гаргажээ.