Нийслэлийн Онцгой байдлын газар, Өмчийн харилцааны газрын судалгаагаар Улаанбаатар хотод нийт 2369 айл үерийн аюултай бүсэд суурьшиж байгаа аж. Тэдний 467 нь Сонгинохайрхан, 755 нь Баянзүрх дүүрэгт байна. Шар усны үерт өртөх эрсдэл өндөртэй эдгээр айлын 65.4 хувь нь газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй аж.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн XXI хорооны 16 айл усны ундарга дээр зөвшөөрөлгүй буусны улмаас усанд автжээ. Дээрх байгууллагуудаас томилогдсон ажлын хэсэг энэ асуудлыг хэлэлцээд “Үерийн хамгаалалтын далан суваг, инженерийн байгууламж хийхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагдах тул иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд эхний ээлжинд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай” гэж үзлээ.
Хотоос төлөвлөн олгож байгаа 52 байршлаас дээрх айлуудад газар олгож, тийш нүүлгэн шилжүүлэх юм байна. Мөн үерийн аюултай бүсийн байршил, учруулах эрсдэлийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлж байхаар болов.
Үүний зэрэгцээ айл буух хориотой бүсийг тогтоож тэмдэгжүүлэх, шороо асгаж суурьшлын бүс болгосон газруудад нөх өн сэргээлт хийж байгалийн гольдролд оруулахаар шийдвэрлэлээ.
Х.ЭРХЭМ