Малайзад болсон нисдэг тэрэгний ослоор зургаан хүн, тэдний дотор Ерөнхий сайд Нажиб Разакийн шадар туслах болон тус улсаас АНУ-д сууж байсан элчин сайд амиа алджээ.
Осол бямба гарагийн оройн таван цагийн үед нийслэл Куала-Лумпур хотын захад болсон байна.
Нисдэг тэргэнд нийслэлээс 200 орчим км зайтай орших төвийн нутгийн Паханг мужид Нажибын охины хуримын хүлээн авалтад оролцсон хүмүүс суун Субанг-Жая хот руу буцаж явжээ.
“Ширүүн бороо орж байх үед нисдэг тэрэг агаарт дэлбэрч, сэнс болон бусад эд анги нь хэдэн хэсэг болж тарсан” гэж нүдээр харсан гэрчүүд ярьсан байна.
Малайзын Иргэний агаарын тээврийн газар нисдэг тэрэгний нислэгийн мэдээлэл хадгалагч хар хайрцгийг олжээ. Тус газар ослын шалтгааныг тогтоохын тулд нисдэг тэргийг үйлдвэрлэсэн компанитай хамтран ажиллаж байна.