Сурагчдын цэрэг-спортын “Дөл” тоглолт энэ сарын 25-нд болно. Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтран ажиллах гэрээний дагуу Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд болох энэ тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт үргэлжилнэ.
Эцсийн шалгаруулалт нь энэ сарын 25-ны өдөр Батлан хамгаалахын Их сургууль дээр болох юм. Баг тамирчдаа тэмцээнд бэлтгэж, шаардагдах зардлыг гарган оролцуулахыг дүүргүүдийн Засаг дарга нар хариуцах бол цэргийн штабууд тэмцээнийг удирдамж, зааврын дагуу зохион байгуулах аж.