“Эх орон-36” хөтөлбөрийн "Үндэсний сургагч багш бэлтгэх" сургалт Олон улсын хүүхдийн Найрамдал төвд өнгөрөгч бямба гаригт хаалтаа хийлээ.
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Эх орон-36” хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нар санаачлан хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм. Энэ удаа Дархан-Уул, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Хэнтий, Орхон, Сүхбаатар аймаг болон Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нийт 250 гаруй төлөөлөл хамрагдаж, Эх орон-36 хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх сургалтын арга зүйд суралцсан байна. Энэхүү хөтөлбөрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Хүүхдийн төлөө үндэсний газар , Олон Улсын хүүхдийн "Найрамдал" зуслан, Хил хамгаалах 151-р анги, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Скаутын холбоо, Онцгой байдлын Ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн Замын цагдаа зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж хэвшжээ.