Яг одоо Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан ахмадуудын хамтаар Төрийн ордны гадаа жагсаал хийж байна. Тэрээр УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж байгаатай холбогдуулан төрийн гурван өндөрлөгтэй уулзахаар ийн жагсаж байгаа бололтой. Одоогийн байдлаар Төрийн ордны хоёр талын хаалган дээр хамгаалалт гарч, цагдаа нар хяналт тавьж буй юм байна.