“Цэрэн турс” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор “Fjallraven polar 2015” Олон улсын нохойтой чарганы уралдаанд оролцохоор Хойд туйлыг зорьжээ.
Тэрээр өнгөрсөн 12 дугаар сард цахим сүлжээгээр явагдсан тус уралдааны онлайн санал асуулгаар ялалт байгуулан энэхүү эрхийн эзэн болсон юм. Эхний шатны санал асуулгад нийт 60-аад орны 1000 гаруй оролцогч өрсөлджээ.
Тус уралдаан нь адал явдал хайдаг, адармаатай аялал хийдэг, аялал жуулчлал сонирхдог, өөрийнхөө тэвчээрийг сорьё гэсэн хүмүүст зориулсан маш сонирхолтой аялал юм. Энэ долоо хоногт Норвегиас эхлэх эл аялал Шведэд дуусах аж. Нийт таван өдөр 300 км-ийн нохойн чаргын ганцаарчилсан аяллыг 20 оролцогч “Fjallraven polar” багийнхантай хийх юм.