Шадар сайд У.Хүрэлсүх, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нар ой, хээрийн түймрийн эрсдэлтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан хамтарсан тушаал гаргажээ.
Тушаалд “Ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж, бэлтгэхийг энэ оны гуравдугаар сарын 10-наас ирэх зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хориглосугай” хэмээн тусгажээ.
Ойн дагалт баялаг гэдэгт мод хамаарахгүй бөгөөд Ойн тухай хуулийн 3.1.12-д зааснаар “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөц юм хэмээн албаныхан онцолж байна.