МУБИС-ийн ахмад багш, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Жамц төрөлх сургуулийнхаа багш, ажилтан, оюутан суралцагсад болон гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг хүлээн авах албан хэрэгцээнд зориулан Кароса маркийн автобус бэлэглэжээ. Тэрбээр “Миний бие анх Багшийн сургуулийг төгсөж “Багш” гэдэг эрхэм хүндтэй нэрийг олж, Сэтгэл судлал-сурганы мэргэжлийг ОХУ-д эзэмшиж ирснээс эхлээд өнөөг хүртэл улс эх орондоо 50 гаруй жил хөдөлмөрлөлөө. Сурч мэдэхийг эрхэмлэн ардын боловсрол, шинжлэх ухаан, биеийн тамир, спортын салбарт өөдрөг явж ирсэн ажил амьдралын маань замнал бол төрөлх сургуулийн минь ач гавъяа. Иймээс төрөлх сургуульдаа талархан явдагийн илэрхийлэл “сэтгэлийн бэлэг” болгож, хүүгийнхээ компанид явж байсан “Кароса” автобусыг МУБИС-даа бэлэглэж байна. Энэхүү автобус маань МУБИС-ийн багш, оюутан, ажилтнуудын ажил үйлсэд тус нэмэр болсон найдвартай унаа байх болтугай” гэсэн юм.