Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, ШУТИС, Монголын барилгачин залуучуудын холбоо, Авто замчин залуучуудын холбоотой хамтран энэ сарын 10-нд “Бүтээн байгуулалт 2015” хөдөлмөрийн яармаг зохион байгуулна. Монголын залуучуудын холбооноос дөрөвдүгээр сарыг “Бүтээх сар” болгон зарласантай холбогдуулан, зохион байгуулж буй энэ арга хэмжээний гол зорилго нь бүтээн байгуулалтад ажиллах хүчийг гадаадаас авахын оронд монгол залуучуудаа авч ажиллуулах, оюутнуудыг зуны амралтаар нь ажил эрхлүүлэхэд чиглэжээ. Зам, барилга, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт ажиллах хүсэлтэй залуусыг яармагийн үеэр бүртгэн авч, ажилд зуучлах аж. Бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэд эндээс хүний нөөцөө бүрдүүлэх боломжтой юм байна.