Орхон аймаг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн “Амьд камер” аян зарлажээ. Хот тохижуулах газраас зарласан энэ аяны зорилго нь иргэдийг гудамжинд хог хаядаггүй, бие засдаггүй болгож, хотын соёлд сургах юм. Хогоо хогийн сав, хогийн цэгт хаяагүй, машин, албан тасалгаа, гэрийнхээ цонхоор хог шидэж байгаа хүмүүсийн зургийг гэрэл зургийн хальсанд буулган, баримтжуулж авсан иргэдээс зургийг нь худалдан авч, олон нийтийн цахим хуудсанд байрлуулж эхэлжээ.