Энхийг дэмжих ажиллагааны "Хааны эрэлд-2015" сургуулийн төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурал ЗХЖШ-т болж байна.
Тус хуралд АНУ, Канад, Чех, Хятад, Тайланд, Тажикстан, Унгар, БНСУ, Япон улсын төлөөлөгчид оролцож байгаа юм. Энэ жил оролцох орны тоо нэмэгдэж, түүний дотор БНХАУ, Чех, Японы салаа оролцохоороо онцлог. ЗХЖШ-ын Энхийг сахиулах ажиллагааг дэмжих сургалтын төвийн дарга, дэд хурандаа Бат-Эрдэнээс энэ тухай тодруулахад, "Хээрийн сургуульд оролцох орон нэмэгдсэн. Усан эргүүл, амьд гарах ухааны сургалт шинээр хийж байна. Инженерийн тусламжийн ажиллагаагаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай сургуулийн барилгын засварыг хийнэ. Мөн эмнэлгийн хүмүүнлэгийн ажиллагааг тус дүүргийн 79 дүгээр сургуульд хийхээр төлөвлөсөн" гэв.