Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор энэ 7 хоногийн турш тус иргэдэд зориулсан зөвлөгөө мэдээллийг өгөх гэнэ.
Хөгжлийн брэхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд аймгийн хэмжээнд сум тус бүрт зохих мөнгийг хуваарилсан байна. Харин Мөрөн сумын хэмжээнд баг тус бүрт 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 1,5 сая төгрөгийн эргэн төлөлтгүй дэмжлэг үзүүлэхээр болж дэмжлэг авах иргэд ямар болзол шалгуур хангасан байх шаардлагатай тухай мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын 5 өдрийн турш хүргэнэ.
Эргэн төлөлтгүй зээлд хамрагдах иргэд нь тодорхой сонгон шалгаруулалтанд оролцож тэнцээгүй бол дараагийн багаас хоёр иргэн хөтөлбөрт хамрагдах гэнэ.