“Смарт технологи” ХХК Мандалговь хотын 47 цэгт 62 хяналтын камер суурилуулах ажлыг өчигдрөөс эхлүүлжээ. Энэхүү ажил ирэх зургаадугаар дуусах гэнэ. Гүйцэтгэх компанийн мэргэжилтэний ярьж буйгаар энэхүү хяналтын камерт гурван жилийн баталгаат хугацаа өгөх аж.
Камерын хянах хэсгийг аймгийн Цагдаагийн газарт байрлуулах бөгөөд ингэснээр гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд тус дөхөм болох гэнэ.